Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн албан хаагчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлж байна


Баянхонгор аймгийн ЗДТГ, “Анта энд Партнерс” ХХН хамтран төрийн захиргааны алба хаагчид болон ард иргэдэд зориулсан хуулийн өдөрлөгийг энэ сарын 11, 12-нд зохион байгуулж байна.
Хуулийн өдөрлөгөөр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан аяны хүрээнд Хөдөлмөрийн тухайн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хууль тогтоомжоор төрийн захиргааны албан хаагчдад сургалт хийж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээ нь шинээр батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой аж.
Уг сургалтаар “Анта энд Партнерс” ХХН-ийн мэргэшсэн хуульчид аймгийн хэмжээний төрийн байгууллагын дарга, төрийн захиргааны мэргэжилтэн, нягтлан бодогч нарын 250 гаруй алба хаагчдад танхимын болон цахим хэлбэрээр Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох юм.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ