Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Путин гадаадын иргэдийг вакцинжуулахыг үүрэг болгожээ



ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүст коронавирусний вакцин хийх ажлыг зохион байгуулахыг Засгийн газартаа даалгажээ. ОХУ-ын Засгийн газар зургаадугаар сарын 30-ны дотор гадаадын иргэдийг коронавирусний вакциныг төлбөртэй хийлгэх боломжоор хангах ёстой байна. Түүнчлэн хөдөлмөрийн цагаачдыг “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулах ажлыг  долоодугаар сарын 15 гэхэд зохион байгуулж, уг ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлохыг үүрэг болгожээ.В.Путин зургаадугаар сарын эхээр Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ гадаадын иргэд, тэр дундаа хөдөлмөрийн цагаачдыг вакцинжуулах асуудлыг боловсруулахыг Засгийн газартаа даалгасан юм. ОХУ-д сүүлийн хэд хоногт өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол 20 мянгад хүрч, коронавирусний халдварын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа юм. Эрх баригчид халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим бүс нутагт үйлчилгээний салбарын ажилтнуудыг албадан журмаар вакцинжуулах шийдвэр гаргасан байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ