Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэллээ

Гашуунсухайт боомтод ажиллаж буй иргэдийг коронавирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэллээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ, "Монгол Улсын байнгын ажиллагаатай хилийн боомтуудаас хамгийн түрүүнд тус боомтод ажиллаж байгаа алба хаагчдыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна. Яагаад заавал хөдөө орон нутгийг вакцинжуулах ажил Гашуунсухайт боомтоос эхэлж байна вэ гэхээр, нэгдүгээрт олон мянган тээвэрчдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, мөн улс орны эдийн засгийг тогтвортой байлгах нь чухал байна.
Иймд эмч ажилчдынхаа ажлыг хүндэтгэж, зөвлөгөөг нь баримтлах хэрэгтэй" гэлээ. "Оютолгой" компанийн уурхайн бүсэд коронавирусний халдварын 1 тохиолдол бүртгэгдсэний улмаас нүүрсний экспорт эрс буурсан байна. Вакцинжуулалтад эхний ээлжид хил, гаалийн ажилтнууд, богино тээврийн жолооч нарыг хамруулах бөгөөд цаашлаад тээврийн 500 жолоочийг вакцинжуулах юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ