Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангах ажлыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар болон Хилийн Гашуунсухайт боомт тогтмол зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусын халдвар илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ. Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч нар болон гэрээт цагдаагийн бүрэлдэхүүн нүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавин ажиллаж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар уртын тээвэрт өдөрт 1200-1500 машин хөдөлгөөнд оролцож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1470 нүүрс тээврийн машин Гашуунсухайт боомтоор хил нэвтэрчээ.
 
Эх сурвалж: Эрдэнэс Монгол
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ