Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний улмаас нас барсан тохиолдол АНУ-ын бүх муж улсад бүртгэгджээ


ЛОНДОН. 
/Reuters/. АНУ-ын Вайоминг муж улсад коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол АНУ-ын бүх муж улсад бүртгэгдээд байна. 
Вайоминг муж улсад коронавирусний халдвар авсан өвчтөн нас барсан тухай тус муж улсын амбан захирагч Марк Гордон даваа гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Нас барсан өвчтөн өөр өвчний оноштой байсан бөгөөд коронавирусний халдвар авсны дараа биеийн байдал нь хүндэрчээ. 
Одоогийн байдлаар АНУ-д коронавирусний халдвар авсан 587173 тохиолдол бүртгэгдээд байгаа бол халдварын улмаас 23644 хүн нас барсан байна.
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ