Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ-д зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлууд бүртгэгджээ


БЭЭЖИН.
/Xinhua/. Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19”-өөр халдварласан хүний тоо 39-өөр нэмэгдсэн хэдий ч эдгээр тохиолдол нь бүгд гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байна гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлэв. 

Үүнээс гадна тус улсад коронавирусний халдварын улмаас 3 хүн нас барсан бол 31 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас биеийн байдал нь хүнд байгаа хүний тоо 178-аар буурч 2136-д хүрсэн бөгөөд халдвар авсан 730 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Өвчин дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 80967-д хүрснээс 71150 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гараад байгаа бол 3248 хүн халдварын улмаас нас баржээ. 
Монцамэ агентлагскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ