Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иранд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ


ТЕХРАН. /BBC/.
 Иран улсад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор томоохон хотууд хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 107 болжээ. 
 
Иранд сургуулиудын сургалтыг дөрөвдүгээр сар хүртэл түр зогсоосон юм. Энэ хугацаанд зорчих хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Мөн тэрбээр мөнгөн дэвсгэрт ашиглан төлбөр төлөхөөс зайлсхийхийг уриалсан байна. 
 
Иранд пүрэв гарагт уг халдварын 591 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 3513 болж, нас барсан хүний тоо 15-аар нэмэгдэж 107-д хүрчээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ