Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Путин ирэх оныг шинжлэх ухаан, технологийн жил болгон зарлахыг санал болгожээ

Ирэх оныг шинжлэх ухаан, технологийн жил болгон зарлахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал болгожээ. Энэ тухай тэрбээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хурлын үеэр мэдэгдсэн байна.  Их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ талаарх сэдвийг өмнө нь хөндсөн гэдгээ ОХУ-ын төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ.
Соёл иргэншил цар тахлын сорилттой тулгарснаар хүний амьдралын аюулгүй байдлыг тодорхойлдог салбарууд асар чухал ач холбогдолтой байдгийг бид нүдээрээ үзлээ хэмээн В.Путин мэдэгдэж, эрүүл мэнд, боловсрол, экологи хийгээд шинжлэх ухаан, технологийн салбаруудыг дурджээ. Түүнчлэн ийм салбарт үйл хэргээ таниулж, мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж, шинэ мэдлэг мэдээлэл олж, ирээдүй хойч үедээ өвлүүлж буй хүмүүсийн хөдөлмөрийн үнэ цэнэд В.Путин анхаарал хандуулжээ. “Улс оронд оруулсан ийм хэмжээний хувь нэмрийг олон нийт, төр сайшаах ёстой" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 
 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ