Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан гэдгээ мэдэгджээ.
“Миний өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын шаардлагад нийцүүлж би өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж, эмч нарын зааврыг биелүүлэх ёстой.  
 
Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдах бөгөөд чухал гол асуудлуудаар би хамт ажиллагсадтайгаа утсаар, таньтай видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэж тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй видео хэлбэрээр холбоо барих үеэрээ мэдэгдсэн байна.
Өвчтэй байх хугацаанд нь түүний үүргийг ОХУ-ын Тэргүүн дэд сайд Андрей Белоусов түр гүйцэтгэхийг Мишустин санал болгожээ. “Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Тэргүүн дэд сайд Андрей Белоусовын нэрийг дэвшүүлэхийг санал болгож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Харин Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайдыг хурдан эдгэрэхийг хүссэн байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ