Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-нөөс хойш анх удаа олны нүдэнд ил гарахдаа Кремлийн ордонд Оросын Төмөр Зам компанийн тэргүүнтэй уулзсан байна. Тэрээр хамгийн сүүлд Нацист Германыг дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 75 жилийн ойн өдөр хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Үүнээс гадна Путин сүүлийн сар орчим хугацаанд Москва хотын гадна орших байрнаасаа видео холбоогоор засгийн газрын хуралдаанд оролцож байв. Даваа гарагийн байдлаар ОХУ-д 353,427 халдварын тохиолдол бүртгэгдэж, 3,633 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын батлагдсан тоогоор тус улс дэлхийд гуравт бичигдэж байгаа. ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авч, эмчлүүлсний дараа өнгөрсөн долоо хоногт ажилдаа орсон юм. Даваа гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр зөвшөөрөл олгосон амралт сувиллын газруудыг зургаадугаар сарын 1-нээс эхлэн нээхээр болжээ. Мөн Оросын 80 гаруй муж, бүс нутгийн 44-т нь хорио цээрийн дэглэмийг сулруулах боломжтой болсныг мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Михайл Мишустин энэ зуны амралтаа гадаад орнуудад биш, эх орондоо өнгөрүүлэхийг Оросын иргэдэд уриалжээ.
Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ