Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдлээ

Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 10,899 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр ОХУ-ын нийт өвчлөлийн тоо 232,243 хүрснийг ТАСС агентлаг сая мэдээллээ. Ингэснээр тус улс Испани улсыг халдварын батлагдсан тоогоор гүйцэж, дэлхийд зөвхөн АНУ-ын дараа жагсах болсныг Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан тоо давхар баталж байна. Даваа гарагийн байдлаар Испани улсад илэрсэн халдварын нийт тоо 227,436 хүрсэн бөгөөд өдөрт шинээр нэмэгдэх тоо нь буурах хандлагатай байгаа юм. Тиймээс Мягмар гарагийн тоог нэмсэн ч ОХУ-ын үзүүлэлтийг гүйцэх боломжгүй харагдаж байна.
Тодруулбал Ням гарагт Испани улсад халдварын 621 шинэ тохиолдол нэмэгдсэн юм. Өнөөдөр ОХУ-д халдвар авсны дараа эдгэрсэн хүний тоо нийтдээ 43,512 хүрч, нас барсан өвчтөний тоо 2,116 болжээ. Ням гарагт тус улс халдварын батлагдсан тоогоор дэлхийд тавдугаарт жагсаж байсан бол Даваа гарагт Итали, Их Британийг гүйцэж, өнөөдөр Испанийг гүйцэж байна. Гэхдээ Covid-19 өвчтөнүүдийн дотрох нас баралтын хувь хэмжээ ОХУ-д харьцангуй бага буюу 1 орчим хувьтай байгаа юм. 
Р.Төмөр 
Эх сурвалж: ТАСС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ