Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Кремль Ялалтын парадыг хойшлуулахаар шийджээ

ОХУ-ын эрх баригчид ирэх сарын 9-нд болох Ялалтын парадыг хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд ойрын үед энэ тухай мэдэгдэнэ гэж ВВС, Интерфакс агентлагийн эх сурвалжууд мэдээлжээ. 
Оросын Батлан хамгаалах яамны харьяа байгууллага дахь эх сурвалжийн ВВС агентлагт мэдээлснээр, Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг цар тахлын улмаас хойшлуулахаар болсон байна. Энэ тухай мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа, Батлан хамгаалах яамны мэдээлэлтэй ойр эх сурвалжууд Интерфакс агентлагт мэдээлжээ. Тус агентлагт өгсөн мэдээллээр, хойшлуулах шийдвэрийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж магадгүй. Ялалтын парадыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн мэдэгдэж магадгүй гэж эх сурвалжууд хэлжээ.
Ялалтын парадыг зургадугаар сарын 24-нд буюу 1945 онд маршал Георгий Жуковын удирдсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулахаар хойшлуулж магадгүй гэж Төрийн Думын Батлан хамгаалахын хорооны дарга Владимир Шаманов өмнө нь Интерфакс агентлагт мэдээлж байжээ.
Үүнээс гадна, лхагва гарагт Оросын ахмад дайчдын холбоо цэргийн жагсаалыг хойшлуулах хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээжээ. “Харамсалтай нь, дэлхий дахины нөхцөл байдал тавдугаар сарын 9-нд парад зохион байгуулах үеэр  иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах боломжгүй болгоход хүргэлээ" гэж ахмад дайчид хүсэлтдээ онцолсон байна.
Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дөрөвдүгээр сарын 11-нд Ялалтын парадыг хойшлуулж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч эрт орой хэзээ нэгэн цагт болно гэж тэмдэглэжээ.
Д.Жаргал
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ