Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулна

Ховд аймагт “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн дадлага, сургууль болж байна.

Сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт тарваган тахал өвчний тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох,тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээнийбэлтгэл,бэлэн байдлыг хангахадэнэхүү дадлага сургуулийн зорилго чиглэж буй юм.

Тус дадлага сургуульд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд,Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар,Зоонозын өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдын төлөөлөл 70 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр тарваган тахал өвчний өнөөгийн төлөв байдал, оношилгооны асуудал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар албаныхан танилцууллаа.МөнХовд болон Баян-Өлгий, Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн үед авсан хариу арга хэмжээ, сургамж, туршлагыг түгээн дэлгэрүүлэв.

Мөн салбар хуралдаанаар дамжуулан баруун аймгуудад 2019-2020 онд тарваган тахлаар нас барсан тохиолдолтой холбоотой хэлэлцүүлэг хийж, өвчний дэгдэлтийн дараах үнэлгээний тухай ярилцаж байна. 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль маргаашүргэлжилнэ.

Ховд аймгийн хэмжээнд тарваган тахлын голомттой 21 бүс нутаг бий. Он гарснаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын долоон дуудлага ирсэн байна. Энэ нь бусад аймагтай харьцуулахад хамгийн олон дуудлага хүлээн авсан тохиолдол аж.

Иргэд хууль бусаар тарвага агнах, түүхий эд эрхтэнг хэрэглэснээр амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах, цаашлаад нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулах сөрөг тал бий. Иймд цаашид тарвага агнахгүй, түүхий эд эрхтэнг хэрэглэхгүй байхад анхаарч, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол түгээжажиллах нь үр дүнтэйгэж албаныхан хэлэв. Тусдадлага сургуулийг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ