Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваган тахлын 12 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь батлагдлаа



Тарваган тахлын сэжигтэй тохиолдол болон урьдчилан сэргийлэх сургалтын талаар ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тарваган тахлын 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дөрвөн тохиолдол батлагдлаа. Дөрөвдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны мэргэжилтнүүд тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулаад байхад тарваган тахлын эрсдэлд өртөж амиа алдаж байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын 24-р тоот албан даалгаврын дагуу коронавируснээс урьдчилан сэргийлэх чиглэлд Дархан, Орхон болон Сэлэнгэ аймгийн Алтан булгийн боомт дээр очиж сургалт явуулсан. Мөн тарваган тахал өвчний бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн төвтэй хамтран долоо хоногийн даваа гараг бүрт сургалт явуулж байна. Мөн хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл болон орон нутгийн төв рүү тарвага болон бусад түүхий эд эрхтэн оруулах зөрчил нэмэгддэг. Тиймээс иргэд онцгой анхаарах хэрэгтэй" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ