Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваганы мах идэхгүй байхыг анхаарууллаа



С.САРУУЛ
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй тарваган тахлаар нас барсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгөхдөө “Говь-Алтай аймагт эндсэн хүүхдийн сорьцыг шинжлэхэд PCR-аар тарваган тахлын булчирхай хэлбэрээс хүндэрч, үжил хэлбэрээр нас барсан нь тогтоогдсон.Нэгдүгээр хавьтлын 15 хүн, хоёрдугаар хавьтлын 11 хүнийг хяналтад авсан. Нэгдүгээр хавьтлын 15 хүн антибиотекийн эмчилгээнд орсон. Тэднээс одоогоор зовуурь шаналгаа илрээгүй.
Тарваган тахлын идэвхжил өндөр байгаа энэ үед тарвагатай харьцах, тарваганы мах идэх, агнах нь хуулиар хориотой байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, эмнэлэг рүү ирэх замдаа нас барна гэдэг маш харамсалтай. Тиймээс тарваганы махыг хэрэглэхгүй байхыг  анхааруулмаар байна. Тарваган тахал цар тахал үүсгэдэг маш өндөр эрсдэлтэй өвчин. Хамгийн сүүлийн тарваган тахлыг хар тахал гэж нэрлэдэг. Энэ өвчин коронавирусээс ч аюултай. Коронавирусын нас баралтын түвшинг дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% гэж дэлхий дахинд үздэг, өндөр нас баралттай, аюултай өвчин гэдгийг анхаарах хэрэгтэй.Тарваган тахлын халдварын нууц үе зургаан хоног байдаг. Тиймээс Говь-Алтай аймгийн зургаан суманд хэмжээнд хөл хорио тогтоож байгаа" гэлээ.
 Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ