Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан байна. Тэрээр тарваганы мах идсэн, мөн мотоциклоос унасан гэх өгүүлэмжтэй байна. Аймгаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар явсан бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, шинжилгээний эцсийн хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.