Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нэгдүгээр сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит Нэгдүгээр  сургуулийн тааз нурж, есөн настай хүү бэртэж, толгойдоо оёдол тавиулсан байна. Одоогоор хохирогч хүүг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилж байгаа аж. 
Бид энэ талаар тус аймгийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-ын хэвлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Одоогоор улсын байцаагчид ажиллаж, сургуулийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тааз нурсны улмаас нэг хүүхэд бэртэж, эмнэлэгт хандсан. Хөнгөн гэмтэл гэж оношлогдоод одоогоор ажиглалтад байгаа" гэсэн тайлбар өглөө.
Харин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн хана цуурч, нуралт үүссэн тул зарим эцэг эхчүүд хүүхдээ явуулахаас татгалзаж байв. Тус сургуульд 1,500 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэх хуваарьтай аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ