Баянхонгор аймагт ойрын өдрүүдэд шороон шуурга шуурч, говийн сумдаар 20м/с давж шуурсны улмаас гэр нурж, ашиглах боломжгүй болсон тохиолдол цөөнгүй гарчээ.
Тус аймгийн Баянлиг сумын нэгдүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар 20 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас нэг гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 04.12-ны өдрийн 12:18 цагт бүртгүүлжээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.
Мөн тус сумын Баян-Аараг хоёрдугаар багийн “Муруй” гэдэг газар 21 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас малчин Ө-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон бол Хатансуудал багийн “Өлзий” хороолол 19 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас иргэн Б-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар 32 м/с хүртэл шороон шуурга шуурсаны улмаас нэг гэр нурсан тухай мэдээллийг 04.12-ны өдрийн 16:38 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээллээр, өнөө шөнөөс хээр тал болон говийн нутгаар 12-14м/с, зарим үед 22м/с давж ширүүсч шороон шуурга шуурах ба цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.