Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тонхил сумын сургууль үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсчээ


Говь-Алтай /МОНЦАМЭ/. 
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсчээ.
Тус суманд гуравдугаар сар гарсаар хэд хэдэн удаагийн давтамжтай газар хөдлөлт болсны улмаас сургуулийн хана цуурч, зарим ангийн тааз нурах аюулд хүрчээ. Газар хөдлөлт болох үеэр хөл хорио тогтоосон байсан учир одоогоор ямар ч эрсдэл учраагүй байна. 
Сургуулийн захиргаанаас “Хоёр удаагийн давтамжтай газар хөдлөлт болоход хичээл сургалтын үйл ажиллагаа түр зогсож хөл хорионд байсан тулдаа эрсдэлгүй өнгөрлөө. Тавдугаар сарын нэгэнд хичээл сургалт хэвийн үргэлжилж байх хугацаанд дахиж газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Иймд нэн яаралтай шинэ сургуулийн барилга бариулах шаардлага тулгараад байна” гэдгээ холбогдох албаныханд мэдэгдсэн байна.
Тус ЕБС нь 1924 онд байгуулагдсан 2024 онд 100 жилийн түүхэн ойтойгоо золгох Говь-Алтай аймгийн ууган сургуулиудын нэг юм. Сургуулийн нэг давхар чулуу бөгөөд хоёр давхар нь тоосгон ханаар баригдсан ба ашиглалтын хугацаа 2023 оны есдүгээр сард дуусах ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ