Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бүс уул гэх газрын ойр орчмын хэд хэдэн газарт үер бууж зарим газраа зам хаагдсан байна.
2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаад талд байрлах Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс анхааруулж байна.