Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.11,12-ны өдрүүдэд нийт 341 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 217-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-3
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.04.11-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим СХД-ийн 32-р хороо Эмээлтийн замд Toyota Prius маркийн Э жолоочтой автомашин явган зорчигч 53 настай. Эмэгтэй Я-г мөргөж, амь насыг нь хохироосон,
2020.04.10-ны шөнийн 23 цаг 55 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Мөст” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 34 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
2020.04.11-ний өдрийн 16 цаг 10 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хүхээгийн гол” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 34 настай. эрэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4,1 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,3 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 29,4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоцгоож, онцын шаардлагагүй бол иргэн та аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.