Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт үер бууж гурван айлын гэр нуржээ

 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 06.17-ны өдрийн 18:10 цагийн орчим аянга цахилгаантай, ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буужээ.
Үерийн улмаас гурван айлын гэр нурж, үерт урссан  байна. Энэ тухай мэдээллийг 06.17-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б/ам бүл 4/-ын 5 ханатай гэр бүрэн эвдэрсэн, Б /ам бүл 6/, А /ам бүл 5/ нарын 5 ханатай 2 гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ