Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Нэр бүхий 23 уяачид "Аймгийн алдарт уяач" цол хүртээлээ



Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр захирамж гаргаж, олон жил хурдан морины уяа сойлго тааруулж, улс, аймгийн баяр наадам, аймаг дахь бүсийн хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад “Аймгийн алдарт уяач” цол хүртээлээ.

“Нарны хүлэг” Дундговь аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2 дугаар хуралдаанаар “Аймгийн алдарт уяач” цолын болзол хангах уяачдын материалыг хэлэлцэн 9 сумын 23 уяачийг болзол хангасан хэмээн тодорхойлжээ.

Тодруулбал, Луус, Хулд сумаас тус бүр 5, Сайнцагаанаас 4, Эрдэнэдалайгаас 3, Баянжаргалангаас 2, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил, Дэлгэрхангай сумаас тус бүр нэг уяач тодорсон байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ