“Төв түмний цэнгэл 2022” баяр наадам, Төв аймгийн шигшмэл хурдан морьдын уралдаанд нийт дээд гурван насны 160 хүлэг хурдаллаа.
Азарганы уралдаанд 58 хурдан хүлэг уралдсанаас түрүү магнайд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Б.Насанжаргалын зээрд, аман хүзүүнд Төв аймгийн Аргалант сумын уяач Д.Батаагийн халтар, айргийн гуравт Төв аймгийн Лүн сумын уяач Г.Сүхболдын сартай зээрд, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Батболдын хүрэн, айргийн тавд Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Ө.Батсайханы хул азарга хурдалж уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
“Төв түмний цэнгэл 2022” баяр наадам, Төв аймгийн шигшмэл хурдан морьдын уралдааны их насны морьдын уралдаанд мөн 58 хурдан хүлэг уралдсанаас түрүү магнайд Төв аймгийн Заамар сумын уяач М.Мөнхбаярын хүрэн халзан, аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Д.Гантөмөрийн бүлтэн хээр, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Болор-Эрдэнийн хонгор, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Ганбатын хээр, айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Ц.Мягмаржавын хүрэн их морь хурдалж тод магнай, торгон жолоо өргүүллээ.
Мөн соёолонгийн уралдаанд 44 хурдан хүлэг алтан тоосоо өргөснөөс түрүү магнайд Төв айгийн Борнуур сумын уяач Э.Ням-Эрдэнийн хүрэн халзан, аман хүзүүнд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Т.Мөнх-Оргилын сартай хонгор, айргийн гуравт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Ц.Очбадрахын шарга, айргийн дөрөвт Төв аймгийн Заамар сумын уяач Б.Ганзоригийн бор, айргийн тавд Төв аймгийн Архуст сумын уяач О.Ганцогтын бор соёолон хурдаллаа.