Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрлийз, монгол морио энэ жил ч ялгаж чадсангүй



Улсын баяр болгоноор эрлийз, монгол морьдын маргаан тасардаггүй.  Гэтэл энэ жил ч гэсэн монголчуудын “уламжлалт” хэрүүл сэдэрч дахиад л эрлийз, монгол морьдоо ялгаж чадсангүй. Эцэст нь баяр наадам өндөрлөхөд нэг хэсэг уяачид гомдож, нөгөө хэсэг нь хөөрч үлдэв.
Угтаа Үндэсний их баяр наадам эхлэхээс ганцхан хоногийн өмнө Монголын морин спорт уяачдын холбооноос эрлийз гурван насны морьдыг уралдуулах хүсэлт тавьсны дагуу Шадар сайд Я.Содбаатар ажлаа авсан даруйдаа анхныхаа шийдвэрээр эрлийз морьдыг уралдуулахаар болсон. Гэтэл наадмын эхний өдрөөс л хурдан морины үйлдвэрлэг байдлыг тодорхойлж, уралдах морьдыг барианд гаргахдаа албан тушаалаа ашиглаж, хахууль авсан байж болзошгүй гэх шалтгаанаар зарим албан тушаалтныг АТГ-аас саатуулж, мэдүүлэг авсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Тэдний дунд Хурдан морины салбар хорооны дарга Батлан хамгаалах яамны ТНБД Х.Батбилэгийн нэр дурдагдаж буй.Тодруулбал, Цандэлэг, Тод манлай Ононгийн хүү тэргүүтэй уяачид гомдол гаргажээ. Түүнчлэн Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах төрийн наадмаас ээлжит түрүүгээ авсан ч бор морийг нь энэ жилийн их насны айргийн дөрөвт давхиж орж ирснийг байлсаны дараа хассан нь шударга бус үйлдэл гэж үзэж буй аж. Энэ мэтээр уяачдын  олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хөлс хүчийг үнэгүйдүүлж байгаад уяачид бухимдаж  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Тэд азарганы 40.6 , их насны 32.5, соёолонгийн 42.3 хувь, дааганы 82.6 хувь хасагдсан хэмээн үзэж байна. Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагад “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасч байгаа нь олон уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа мэдээлэл гарах боллоо. Эрлийз, монгол морьдыг ялгаж  уралдуулах асуудлыг холбооны долдугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж дүрмээ баталсан.  Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах,  мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам,  оролцоог хангаж зохион байгуулах,  уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна. Мөн ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр “Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна” гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад учруулж байна” гэжээ.
Үндэсний их баяр наадмаар торгон жолоо өргүүлсэн айргийн тавд орсон морьдын дүйзийг танилцуулж байна.
 
Азарга
 
Түрүү магнай Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын  хээр
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хээр
Гуравт Архангай аймгийн Хотонт сумын Р.Дуламсүрэнгийн хар
Дөрөвт Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн хээр буурал
Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн азарга
 
Их нас
 
Түрүү магнай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн тод янзага
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр
Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын бор
Айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал
 
Эрлийз дээд нас
 
Түрүү магнай Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул үрээ
Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Ч.Батзоригийн хар азарга
Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар
Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн шар халзан
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр
 
Соёолон
 
Түрүү магнай Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Х.Аминхишигийн хурдан халзан үрээ
Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын халтар
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын С.Энхтөрийн хээр
Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор
 
Даага
 
Тэргүүн магнай Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор
Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр
Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хул
Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан
 
Эрлийз бага нас
 
Тэргүүн магнайд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын хул
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хар
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр
Айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат C.Батбаярын хүрэн
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр
 
Хязаалан
 
Түрүү магнай Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар үрээ
Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар
Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын зээрд үрээ
Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хүрэн
 
Эрлийз дунд нас
 
Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ
Аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарсан.
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ
Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ
Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ
Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ
 
Шүдлэн
 
Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ
Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ
Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Б.Батсүхийн хүрэн үрээ
Айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ