Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Багш нарын бага хурал боллоо


Дархан-Уул аймгийн боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын бага хурал өнөөдөр Залуучууд театрын их танхимд боллоо.Боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн ололт амжилт, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, онцлогийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийг “Боловсролын шинэ сэргэлт”-ийн жил болгон зарлаж, боловсролын түүхийн шинэ хуудсыг эхлүүлжбуйтүүхэн цаг үед энэ удаагийн багш нарын бага хурал зохион байгуулагдаж байгаагаараа онцлог БШУГ-ын дарга Л.Буянтогтох онцлов.

Энэ хичээлийн жилд баримтлах бодлого, чиглэлийн тухайд багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалт, үйл ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх журам, багш ажилтны зэрийн журам, хөгжлийн төвийн бүтэц, багшийн туслах бэлтгэх, ЕБС-ийн хөдөлмөрийн норм, нормативыг хэрэгжүүлэхээр бичиг баримт боловсруулж байгаа аж.

Харин багшийн хөгжил анхаарах чиглэлийн тухайд тэгш хамруулах боловсролын үйлчилгээ үзүүлж чадварыг нэмэгдүүлэх, суралцагчдын сурах суурь, чадвар, сурлагын хоцрогдлыг бууруулах арилгах ялгаатай байдалд дэмжлэг, сургалтын арга зүйн боловсролын тэгш хүртээмж, чанарыг дээшлүүлж орон нутгийн нэмэгдлийг гурван жил тутамд олгох чиглэлийг баримталж буйг мэдээлэв.

Бага хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Азжаргалоролцлоо. Тэр бээр хэлсэн үгэндээ: Боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчидболон хүүхэд багачуудын сурах орчин,нөхцөлийг сайжруулах тал дээр аймгийн орон нутгийн зүгээс үе шаттай ажлуудхийж буйг тодотгов.

Тухайлбал “Боловсрол 2032” хөтөлбөрөөр дамжууланхотын төвөөс бусад сургуулийнбагш нарын 70 хувийг зөөврийн компьютероор хангасан бол энэ хичээлийн жилд багтан үлдсэн багш нарт олгож дуусна. Мөн соёлын байгууллагууд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж гэв.

Залуу боловсон хүчин болон орон сууцаар зайлшгүй хангах багш нарыг хоёр жилийн хугацаатай түрээсийн төлбөргүй орон сууцаар хангах. Үүнд арван гэр бүлийг хамруулахаар төлөвлөсөн аж.
Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтыг ахиулах, англи хэлний IELTS-ийн сургалтад ЕБС-ийн сурагчдыг хамруулахаар болсон байна.

“Гоё сургууль” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн нийтийн бие засах өрөө, спорт заал, спорт заалны хувцас солих өрөө, урлагийн заалыг шинэчлэн засварлаж,ЕБС-ийн нийт 17 сургуульд 19 ухаалаг танхимыг байгуулж, хичээлийн шинэ жилээр нээлтээ угтаж байгааг аймгийн засаг дарга хэлсэн үгэндээ дурдлаа.

Бага хурлын төгсгөлдМонгол Улсын Их хурлаас батлан гаргасан, 2023 онынаймдугаар сарынгуравныөдрөөс албан ёсоор хэрэгжижбуйБоловсролын багц хуулийг Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад гардуулснаарбагш нарын бага хурал өндөрлөлөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ