Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Багш нарын 74 дэх удаагийн бага хурал хуралдав

Дундговь аймгийн Багш нарын 74 дэх удаагийн бага хурал 8 дугаар сарын 28-нд хуралдаж, өнгөрсөн хичээлийн жилийн ажлаа дүгнэн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтоо хэлэлцэв. Тус аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэгийн, сургалтын менежер, нийгмийн ажилтан, захирал, эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй тус бага хуралд БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, БШУЯ-ны Хяналт, шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн удирдлага, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд, аймгийн удирдлагууд урилгаар оролцжээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Цаашид сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нараа урамшуулах, орон нутагтаа тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, та бүхний бүтээлч санаачилга, идэвх оролцоотойгоор хамтран ажиллана” хэмээн онцолж, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүслээ. Энэхүү хурлын үеэр энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад улсын дунджаас өндөр оноотой шалгуулж, өмнөх жилийн үнэлгээгээ ахиулсан Хүмүүнлэг сургууль, Цэгцбилэг сургууль, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд “Батламж” гардуулсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ