Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Ирэх долоодугаар сарын 1-нээс багш нарын цалин бодитой нэмэгдэнэ


2022-2023 оны хичээлийн жилийн зорилго зорилтыг дүгнэх хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна. 
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан: 

2022-2023 оны хичээлийн жилд хэд хэдэн онцлог зүйл тохиолдлоо. Үүнд, Боловсролын багц хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлсэн. Энэхүү хууль нь долдугаар сарын 07-ны дотор УИХ-д батлагдаж гарах түүхэн боломж  гарч ирж байна. Монгол улсад эрхзүйн шинэчлэл хийж, шинэ хуулийн эрхзүйн орчинд ажиллах боломжтой болж байгаа юм. 

Боловсролын чанарын асуудал гэдэг багшийн чанарын асуудал. Энэхүү "Чанарын ялгааг" арилгахын тулд: 
 
1. Боловсролын санхүүжилтын тогтолцоог өөрчлөх. Үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог бий болгоно
2.Хөтөлбөрийн шинэчлэл. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд амьдрах МОНГОЛ ХҮНИЙГ бэлтгэх 
3. Багшийн нийгмийн баталгааг сайжруулах, ЕБС төгсөн байгаа хүүхдүүдээс хамгийн сайн нь багш болдог тогтолцоо рүү шилжих ёстой. Багш бэлтгэхдээ магадлан итгэмжлэлтэй байх шаардлага тавина
4. Үнэлгээний тогтолцоог бий болгоно. Хүүхдийн, багшийн, сургуулийн үнэлгээний тогтолцоонд шилжүүлнэ. 
5. Боловсролын засаглалын асуудал

Мөн 2022-2023 онд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нэг сургуульд 3000 гаруй хүүхэд сурах багтаамжтай бол гурван ээлжийн сургуульд дээд тал нь 10 мянга давсан байна. Нэг ангид дунджаар 45-50 болон 50-иас дээш хүүхэд сурч байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 2023-2024 оны хичээлийн жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг  хориглоё гэж байгаа.
 

Мөн сүүлийн таван жилийн статистик мэдээллээр жилд хоёр мянга гаруй багш дутагддаг гэх тооцоолол байдаг. Үүнд: Цэцэрлэг, бага анги, математик, хими, физик, мэдээллкийн технологи, дуу хөгжим, зураг технологийн багш нарын эрэлт их байдаг. Үүнийг бид дадлагажигч багш, цагийн багш, илгээлтийн багш, ахмад багш, сургууль дундын багш нарыг ажлуулах цахим сургуулийн багшийн тоог нэмэгдүүлэх замаар багшийн хангалтыг сайжруулахаар төлөвлөж байна. 
 
Хамгийн сүүлд нэмж хэлэхэд, "Боловсролын байгууллагын бүх ажилчдын төрийн нийтлэг үйлчилгээ болон багш нарын цалинг ирэх  долоодугаар сарын 1-нээс бодитоор нэмж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Энэ нь багш нарт олгогдох нэмэгдэл нь жинхэнэ утгаар нэмэгдэл болж бодитойгоор бодогдож багш нарт очих юм. Ингэснээр олон сар халуун сэдэв болоод байсан цалингийн асуудал энэ хүрээд цэг тавьж байна" гэдгийг онцлон хэллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ