Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Баян-Өлгийн сурагчид нэгдүгээр ангиасаа монгол хэл үздэг болно


Сүүлийн өдрүүдэд хос хэлний талаар тэр дундаа Баян-Өлгийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүйн улмаас зарим нь ЭЕШ-ад хүссэн оноогоо авч чадахгүй, цаашлаад их дээд сургуульд элсэхэд нь нөлөөлж буй сэдэв олны анхаарлыг татаад байна. Бид энэ талаар салбарын сайдаас тодрууллаа.  
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хос хэлний хөтөлбөрийг бид энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байна.  Баян-Өлгий аймгийн сурагчдын монгол хэлний түвшин унасан байсан. Тиймээс энэ 2022 оноос эхлэн тус аймгийн Боловсролын газартай хамтран манай яам болон Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв бүтэн нэг жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн сурагчид, багш нарын монгол хэлний чадавхыг сайжруулахад анхаарч байна. Тодруулбал Баян-Өлгий аймгийн дунд сургуульд монгол хэлгүй багш нарын монгол хэл зааж байна. Бараг 80 хувь нь гэж хэлж болохоор юм. Тиймээс багш нараа сургах, хөтөлбөр, сурах бичгээ шинэчлэх ёстой юм байна.
Баян-Өлгий аймгийн боловсролын асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яам өөрөө хариуцна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Нэг талдаа монгол хэлний хөтөлбөрийг нэлээн эртнээс эхлүүлэхгүй бол одоо Баян-Өлгий аймгийн хүүхдүүд тавдугаар ангиасаа эхлэн үзэж байгаа нь маш том хоцрогдол үүсгээд байгаа юм. Тиймээс сурагчдад хос хэлний хөтөлбөрийг нэгдүгээр ангиас нь олгож эхэлнэ.
Хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 30 гаруй сургууль байдаг ба Боловсролын хүрээлэнгээс монгол хэлний багш нарын арга зүйг сайжруулах нэг, нэг багш томилж ажиллуулна.
Гуравдугаарт, Баян-Өлгийнд байсан Ховдын их сургуулийн харьяа Багшийн сургуулийг МУБИС-ийн харьяа сургууль болгох шинэ зохион байгуулалтыг хийж байна. Гэх мэт зүйлсийг цогцоор нь харж, төлөвлөж энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ер нь Баян-Өлгий аймгийн боловсролын асуудлыг Боловсрол шинжлэх ухааны яам өөрөө хариуцан, удирдъя гэсэн дүгнэлтэд хүрсэн.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ