Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлнэ



Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэхээр боллоо. Тодруулж хэлбэл, тус сургуулийг түшиглэн Баруун бүсийн Багшийн тасралтгүй хөгжлийн төв, Хос хэлний судалгааны төвийг байгуулж, дэргэдээ лицей сургуультай цогцолбор сургууль болгохоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэсэн байна.
Салбар сургуулийг Ардын боловсролын сайдын 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоолоор "Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай сургууль" нэртэйгээр анх байгуулж байжээ. 1996 онд Улсын багшийн дээд сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж болж үйл ажиллагаа нь өргөжсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилээс Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болгон өөрчлөн байгуулав.
Салбар сургууль нь 1993 онд анхны төгсөлтөө хийснээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 25 удаагийн төгсөлтөөр 3000 орчим мэргэжилтэн бэлтгэжээ. Төгсөгчид нь Монгол Улсын өнцөг булан бүрт, ялангуяа баруун 5 аймагт, Казахстан Улсад мэргэжлээрээ болон нийгмийн бусад салбарт амжилттай ажиллан, амьдарч байгаа аж.
Одоогоор тус сургуульд 28 багш, 22 ажилтан албан хаагч ажиллаж байгаа ба мэргэжлийн 3 тэнхимд багш мэргэжлийн 6, байгаль орчныг хамгаалах технологи мэргэжлийн 1 хөтөлбөрөөр 300 орчим оюутанд сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжил төлөвшилтийн үйлчилгээ үзүүлж байна.
Салбар сургуулийг өөрчлөн байгуулснаар үйл ажиллагаа, үйлчилгээний чанар нь сайжирч, тус аймгийн багш нарыг чадваржуулах, хос хэлний боловсролын чиглэлээр судаалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийнэ гэсэн хүлээлттэй байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ