Булган аймгийн хэмжээнд энэ жил 1,9 сая мод тарихаар төлөвлөөд байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрөөс эхлэн энэ сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг 16 сум, нэг тосгонд хуваарилж, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонжаргал мэдээллээ. “Орхон маргад”, “Тайгын үндэс”, “Дархан ган жигүүр”, “Хялганат оргил”, “Хөвөнтөн ой”, “Үржих үр” ХХК, Геоэкологийн хүрээлэн, Булган сум, Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ой анги болон иргэд тарьц суулгац худалдах юм.