Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Энэ жил 860 ажлын байр шинээр бий болжээ




Ховд аймаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Улсын дундаж үзүүлэлттэй харьцуулахад Ховд аймагт ажилгүйдлийн түвшин бага буюу 7 хувьтай байгаа гэж албаны эх сурвалж хэллээ. Тус аймаг жилд 600-с дээш ажлын байр шинээр бий болгох зорилго дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн тухайд 860 ажлын байр шинээр бий болжээ.  Үүний 50 гаруй хувь нь байнгын ажлын байр, 42 хувь нь түр болон улирлын чанартай ажлын байр юм. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2022 онд 1350 орчим ажлын байрны сул орон тоонд захиалга ирж, улмаар 1288 иргэн буюу 90 хувь нь ажлын байранд зуучлагджээ.

Тус байгууллага өнөөдөр 100 орчим ажлын байрыг иргэдэд санал болгож, зуучилж байна.  Өөрөөр хэлбэл,  Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран  “Халамжаас хөдөлмөрт” уриалга бүхий “Ховд-Ажлын байр” хэлэлцүүлэг, хөдөлмөрийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Орон нутгийн залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, туршлага солилцох, иргэдэд ажлын байр санал болгох, зуучлах зорилготой энэхүү үйл ажиллагаанд ажил олгогч, ажилгүй иргэн, залуучуудын төлөөлөл 220 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр оролцогчид хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ирээдүйн  чиг хандлага, бизнес эрхлэх боломж, тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замуудын талаар ярилцаж,  “Халамжаас хөдөлмөрт” бодлого, бусад арга хэмжээ,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцов. Мөн 28 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч иргэд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулж байна.Ингэснээр орон нутагт хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж буй залуучууд, иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ борлуулах,  орлогоо нэмэгдүүлэх боломж өргөжиж буй. Мөн ажилгүй иргэдийг ажлын байранд зуучилж, 100 орчим ажлын байрыг санал болгож, зөвлөмж өгч байгаа гэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл ярив.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ