Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймагт 1608 ажлын байр бий болгожээ



Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар коронавирусний халдвар, “Covid-19” цар тахлын нөхцөл байдлын үед байнгын болон түр, улирлын ажлын байрыг хадгаллаа гэж мэдээллээ. Халамжаас хөдөлмөрт шилжих ажлын хүрээнд хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэдийг улирлын чанартай ажилд хамруулж тэдний орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажилласан нь үр дүнд хүрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ онд шинээр 1608 ажлын байр бий болсоноос байнгын 208, улирлын 415, түр 985 байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд 84 ажлын байрыг хадгалан, улирлын болон байнгын ажлын байр 26, түр ажлын байр 285 бий болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аймгийн хүн амын ажилгүйдлийн түвшин 2.0 хувиар өссөн нь ковидын нөхцөл байдлын үед аж ахуйн нэгж, байгууллагууд олон сараар үйл ажиллагаагаа эрхлэлгүй зогссонтой холбоотой аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ