Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажилгүйдлийн түвшин 8.9 хувьтай байна



Ховд аймагт2021 оны 11 дүгээр сарын байдлаар 813 шинэ ажлын байр бий болж, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 1337 ажлын байрны захиалга авчээ. Улмаар 1141 иргэнийг ажлын байранд зуучлан ажлын байртай болжээ. 
Үүнээс байнгын ажлын байранд 426, улирлынх 363, түр ажлын байранд 352 иргэн зуучлуулсан бөгөөд 11 дүгээр сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 8.9 хувьтай байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2021 онд таван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, 33 ахмад настанд 33.0 сая төгрөг, 19 залуу малчин өрхөд 1332 толгой бог мал авч өгөхөд 85.0 сая төгрөг, 35-аас дээш насны 62 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 176.5 сая төгрөгийн санхүүжилт тус тус олгов.  
Мэргэжлийн боловсрол, сургалтын Политехник коллежийн өргөтгөлийг 5.2 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж, 32 мэргэжлээр 1378 суралцагч суралцаж байгаагаас төгсөгчдийн ажил эрхлэлт 70.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэсхоёрхувиар нэмэгдсэн байна.  
 
Мөннийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор 34771 иргэн хамрагдаж, 13.6 тэрбум төгрөг зарцуулж, нийгмийн халамжийн 12 төрлийн 98 үйлчилгээг www.ehalamj нэгдсэн системд шилжүүлэн, цахимаар давхардсан тоогоор 62955 иргэнд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, цахимжилт 80 хувьтай байгаа аж.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ