“Тэргэл сар мандаж түмэн цэцэг дэлгэрэхүй- Дяньчи нуурын бадамлянхуа Монгол Улсад” гэрэл зургийн үзэсгэлэн 09-р сарын 07-нд онлайнаар нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгээр 30 гаруй гайхалтай гэрэл зургийн бүтээлүүдийг онлайнаар дэлгэн үзүүлжээ. Гэрэл зурагт тусгагдсан бадамлянхуа цэцгийн үзэсгэлэнт байдал нь "Тэргэл сар мандаж түмэн цэцэг дэлгэрсэн” сайхан утгыг илэрхийлж байгаа бөгөөд Хятад, Монголын ард түмний гүн гүнзгий найрамдал, сэтгэл зүрх, оюун ухаанд дэлгэрч байгаа "бадамлянхуа"-г харуулж байна.
"Тэргэл сар мандаж түмэн цэцэг дэлгэрэхүй" уриан дор болсон гэрэл зургийн үзэсгэлэнд Хятадын гэрэл зурагчдын нийгэмлэг, Юньнаний гэрэл зурагчдын нийгэмлэг, Күньминий гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүдийн 30 бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургийн бүтээлүүд нь Күньмин Дагуан цэцэрлэгт хүрээлэн, Юйши Фүшянь нуур болон бусад газруудын бадамлянхуа цэцгүүдийг үзэгчдийн хүртээл болгон сонирхуулж, Хятадын Юньнань мужийн байгаль орчин, соёлын гүн өвийг Монголын ард түмэнд танилцууллаа.
Найруулагч: | Saraa |
Эх сурвалж: | solongonews.mn |