Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Эргэн дурсахуй" гэрэл зургийн үзэсгэлэн Өлгий хотод нээлтээ хийлээ

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутаг судлах музей, Монголын гэрэл зурагчдын холбооны тус аймаг дахь салбар хамтран гаргасан "Эргэн дурсахуй" гэрэл зургийн үзэсгэлэн Өлгий хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Аймгийн Орон нутаг судлах музейд дэлгэсэн уг үзэсгэлэн нь аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын түүх, үүсэл хөгжлийг ард иргэд болон хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой бөгөөд Монгол Улсад худалдаа, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100, ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.
Баян-Өлгий аймгийн музейд 3 мянган орчим түүхэн гэрэл зураг хадгалагдаж байгаа. Үүнээс 50 гаруй гэрэл зургийг дээрх үзэсгэлэнд сэргээн засварлаж тавьсан байна.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тус аймагт хүнс, мод, ноос угаах, ахуйн үйлчилгээний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, хувцас, тавилга, архи, ундаа, саван, чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан. Эдгээр үйлдвэр, үйлчилгээнүүдийн 1940 оноос хойших хөгжил, түүхэн замналыг харуулсан "Эргэн дурсахуй" гэрэл зургийн үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.
Энэ хугацаанд иргэд болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад үзэсгэлэнд тавьсан түүхэн үзмэрүүдийг танилцуулах ажээ.      
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ