Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэ сумын нутагт гарсан түймрийг цурамд орууллаа



Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Чулуут-Уул гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т ойн түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж энэ сарын 11-ний 17.00 цагт цурамд оруулсан байна.
Сүүлийн үед аймгийн хэмжээнд хуурайшилт эрс нэмэгдэж 20 сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р түвшинд хүрсэн байна. Иймээс иргэдийг ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ