Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2021.03.28/ 13:30 цагт иржээ. Түймэр аймгийн төвөөс зүүн зүгт 196 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т гарчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 18:54 цагт цурамд оруулсан байна. Өнөөдөр өглөөний 07:00 цагт түймрийг унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар 1.2 га талбай шатжээ.