Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан дуудлага 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.