Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Шүүхийн шинжилгээний албанд орон нутгийн төсвөөс автомашин олголоо

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн Шүүхийн шинжилгээний алба 130 сая төгрөгийн өртөг бүхий “Grand Starex” маркийн хоёр автомашинтай боллоо. Тусгай тоноглол бүхий тус автомашиныг хэргийн газрын үзлэг явуулах, гэмтэж бэртсэн, хохирогчдыг тээвэрлэх зэрэг албаны хэрэгцээнд ашиглана.
Шүүхийн шинжилгээний алба нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын ачаалал өндөртэй байдаг юм. Тус алба нь 11 ажилтантай. Хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримтад лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, дүгнэлт магадалгаа гаргадаг. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ