Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зарим байгууллагад техник, тоног төхөөрөмж олгов

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлынбагэнэ сарын 22-ны өдөр Ховд аймагт ажиллаж, харьяа байгууллагын ажилтан,алба хаагчидтай уулзалт хийв.
Энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэтгэл түүнийг хэрэгжүүлэхэд чиг үүрэг бүхий байгууллага ямар үүрэгтэй оролцох, ажилтан,алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар тодорхой мэдээлэл хийжээ.
Үүний дараа зарим байгууллагын автомашин, техник тоног төхөөрөмжийг шинэчилж байгааг уламжилж “батламж” гардуулав.
Тодруулбал, Улсын бүртгэлийн хэлтэст Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын хамтран хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” төслийн хүрээнд дөрвөн төрлийн нийт 76 ширхэг техник, тоног төхөөрөмж (суурин компьютер-19, олон үйлдэлт принтер-19, хурууны хээ уншигч-19, зургийн аппарат-19) гардууллаа. Мөн халдвар хамгааллын багц (12901 ширхэг) олгосон байна.
МөнХовд аймаг дахь Цагдаагийн газарт албан хэрэгцээнд нь зориулан “Kia sportage”, “УАЗ-Фургон” маркийн хоёр автомашин, Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид Land cruiser prado-76 маркийн автомашин, нэр бүхий зарим алба хаагчдад гэр олголоо.
Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг салбарын болон харьяа байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Дараа нь зарим байгууллагаар орж ажилтай нь танилцсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ