АймгийнЗасаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хотын нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулахтөслийг хэрэгжүүлж байна. Төслийн явцтай танилцахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич Орхон аймагт ажиллалаа. Хөгжлийн хөтөлбөр нь Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор“ЭрдэнэтBUS”маршрут төлөвлөлтийн аппликейшнийг хийж дата мэдээлэл болон программ сервисийг аймагт хүлээлгэн өгсөн юм. Уг аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэх болон бусад нэмэлт үйлчилгээг аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төв хариуцаж ажиллана.