Өмнөговь аймагт орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор автобус, фургоныг шийдэж өгсөн байна.
Аймгийн төв доторх, сум хоорондын зорчигч тээврийн ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор Даланзадгад зорчигч тээвэр ОНӨААТҮГ-т хоёр автобус, нэг фургон маркийн автомашиныг шийдвэрлэсэн байна. Ингэснээр аймгийн төвд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхээс гадна сумдад явах юм. Аймгийн төв Даланзадгадаас Номгон, Ханбогд, Манлай, Цогтцэций, Баян-Овоо, Булган, Гурвантэс, Цагаанхад, Оюутолгой, Мандал-Овоо зэрэг 10 сум болон суурин руу ирж очихоор болжээ. Ийнхүү орон нутгийн зорчигч тээврийн асуудлыг шийдснээр иргэд баталгаатай унаанд аюулгүй зорчих боломж бүрдэж байгаа юм.