Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллана


Энэ хүрээнд талууд нийтийн тээврийн цахим төлбөрийн үйлчилгээнд Голомт банкны картаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн хамтарсан үйлчилгээг нэвтрүүлэх юм. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологийг ашиглаж байгаа нь онцлог бөгөөд энэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр хоёр талын харилцагчдадаа нэг картаар бүх төрлийн төлбөр төлөх, илүү хялбар, найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.
“Улаанбаатар смарт карт” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн бөгөөд иргэд “U money” картаар төлбөрөө төлөхөөс гадна дамжин суух хөнгөлөлт, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, автобус хэзээ ирэх, хаана явж байгааг гар утасны аппликейшн ашиглан харах үйлчилгээ үзүүлж буй юм.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь мэдээллийн технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа түүчээлэн хүргэхээс гадна дижитал шилжилтийг харилцагч байгууллагуудтайгаа хамтран хийж, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ