Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Англи хэлний мэдлэгээ сайжруулах хөтөлбөрт 25 сурагч хамрагдана



Аймгийн засаг даргын ивээл дор “Call for you-CFY” төсөл-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх, ирээдүйд манлайлагч болох боломжийг хүүхэд залуучууддаа нээж өгөх зорилгоор англи хэл, манлайллын хөтөлбөрийг өнөөдөралбан ёсоор эхлүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдахаар 102 хүүхэд бүртгүүлснээс хоёр шатны шалгаруулалтад тэнцсэн 9,10 дугаар анги төгсөж буй 25 сурагчтөсөл хамрагдахаар боллоо. Шалгарсан хүүхдүүдөнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд:Хувь хүний хөгжлийг дэмжих, Хариуцлагатай, идэвх санаачилгатай иргэн бэлдэх, зорилго, мөрөөдөлдөө хүрэх боломж олгох, Англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, амжилтад хүрэх тэмүүллийг бий болгох чиглэлээр нэр хүндтэй багш, менторуудын онлайн болон танхимын сургалтад хамрагдана. Ингэсэнээрирээдүйн манлайлагч болоход шаардлагатай үндсэн ойлголтууд болон англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүлэх юм.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залчуудуудын соёл, боловсролд чиглэсэн олон зүйл заалт тусгагдсан. Энэ хүрээнд цаашдын хөтөлбөрүүдийг ч бүрэн санхүүжүүлж ажиллана гэдгийг аймгийн дарга онцолж байлаа. Мөн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй Америкийн соёл мэдээллийн төв, American Corner, Хилийн чанад дахьМонголчуудын зөвлөл, JCI Найрамдал салбар байгууллага, аймгийн ГБХЗХГ-ын хамт олонд талархал илэрхийлж, хамрагдаж буй хүүхдүүдэд өөрийгөө улам илүү хөгжүүлэн амжилт гаргандэлхийн хүн болохыгерөөж сурлагын амжилт хүслээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ