Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Англи Улсаас аймгийн номын санд 500 ширхэг ном илгээжээ



Архангай аймгийн Тариат сумын уугуул Сүхбаатарын Мөнхтуяа аймгийн номын санд 500 ширхэг ном хандивлажээ. С.Мөнхтуяа нь одоогоор Англи Улсын Манчестер хотод амьдарч байгаа бөгөөд 2011 оноос оршин суугаа газраа Монгол сургуулийг үүсгэн байгуулж, хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж байна.Архангай аймгийн номын сан, ЕБС-ийн англи хэлний танхим, коридорын номын сангуудыг гадаад хэлний ном, судлагдахуунаар баяжуулах энэхүү санаачилгыг нь Англи Улсад суугаа Монголчууд дэмжиж ийнхүү ном, зохиол хандивласан байна.
Сэтгэлийн хандиваар цугларсан ном, сурах бичгүүдийг Архангай аймагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн гарджээ. Төрөлх нутгийнхаа ард иргэд, хүүхэд багачуудын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн Сүхбаатарын Мөнхтуяа танд болон ном хандивлах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд Архангайчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ