Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Маргааш “Өдөр бүр уншъя” уриан дор “Номын баяр” болно



УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор“Өдөр бүр уншъя” уриатай “Номын баяр” маргааш буюу 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүүхдийн номын ордонд болох гэж байна.
Монгол Улсын Соёлын яам, "Номын Соёлт Ертөнц" ТББ, аймгийн Төв номын сан хамтран зохион байгуулах тус арга хэмжээгээрзохиолч, уншигчдын уулзалт хийх, тэргүүний уншигчдад шагнал гардуулах, зохиогчийн гарын үсэгтэй номын худалдаа, номын үзэсгэлэнг зохиох аж.
Мөн Соёлын яамны ном хариуцсан мэргэжилтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй “Төрөөс баримтлах номын бодлого”, хүүхдийн зохиолч П.Наранбаатар “Хүүхдийн зохиолын шинэ эрин”, зохиолч Ц.Энхтүвшин “Би хүүхдийн зохиолч”, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа “Телевизийн эфир түүнд өөрийгөө бэлтгэх нь”, зохиолч Б.Сарантуяа “Шинэ зууны уран зохиол ба уншигчид”, ном зүйч Б.Сувд “Номын баяр буюу тэмдэглэлт өдрийн тухай хууль” сэдвээр уулзалт ярилцлага хийх юм.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай ”хуульд тусгасан“ Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” зорилтыг хэрэгжүүлэх, өдөр бүр ном уншихын чухлыг ойлгуулах зорилгоор“Номын баяр”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн хувьд Өвөрхангай тав дахь аймаг нь болж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ