Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас “Номын баяр-2020” үйл ажиллагааг “Хязгаар үгүйном сэтгэлгээний эрх чөлөө”уриан дор тэмдэглэж байна.
Номын баярт аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сүрэнжав,ерөнхий боловсролын сургуулийнзахирлууд, номын санч нар болон уншигч хүүхдүүд оролцлоо. Энэ үеэрИнтерномдэлгүүрийн хямдралтай номын худалдаа, "Та авч болно" гадаад номын үзэсгэлэн болж"Миний гэр бүлийн номын сан" фото зургийн уралдааны дүнгтанилцууллаа.
Хөвсгөл аймгийн номын сан 1947 онд уншлагын газар нэртэйгээр 1000 ширхэг ном, нэг эрхлэгчийн орон тоотойгоор анх байгуулагдаж байсан бол эдүгээ 17 ажилтан ажиллагсадтай 65000 ном бүхий сан хөмрөгтэй, жилдээ 6709 байнгын уншигч, 45711 иргэнд 69237 орчим ном олгон, аймгийнхаа иргэдэд ном хэвлэл, мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Тус номын сан ньнийтийн уншлага, гэрээр ном олгох,хүүхдийн уншлага, фонд, сан хөмрөг, мэдээлэл арга зүйн гэсэн танхим, тасгуудаар үйлчилгээгээ явуулж байна.