Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Номын баяраар олон төрлийн үйлчилгээг уншигчдад хүргэлээ

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохиож байгаа номын баярыг Сүхбаатарынхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бүх сум, сургуулийн номын санчид хамтран аймгийнхаа төв талбайд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан танилцуулж, нийтийн номын сангийн зүгээс олон төрлийн үйлчилгээг уншигчдад хүргэснээрээ онцлог байлаа.
Жишээлбэл, Сүхбаатар сумын Соёлын төвийн номын сан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 7,2 сая төгрөгийн санхүүжилтээр номын сангийн тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хоёр сая төгрөгийн номын баяжилтыг өнгөрсөн онд хийжээ. Мөн шинээр шөнийн уншлага, ном хүргэлтийн үйлчилгээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан цахим үйлчилгээг идэвхжүүлснээр уншигчийн тоо эрс нэмэгдсэн тухай номын санч А.Цэцэгмаа ярилаа.
Харин Түмэнцогт сумын Соёлын төвийн номын санч нутгийн зохиолчдынхоо шүлэг, яруу найргийг өөрөө уншиж, уншдаг номыг сумандаа бий болгожээ. Ингэснээр хүүхэд багачууд, уншигчид нутгийн зохиолчийнхоо талаар болон шүлэг яруу найргийг нь мэддэг болжээ.
Аймгийн Нийтийн номын сангаас бүх насныханд зориулсан шинэ номын үзэсгэлэн худалдаа, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл үсгийн номын үзэсгэлэнг дэлгэсэн зэрэг нь шинэлэг бас олны сонирхлыг татсан үйл ажиллагаа болов.
Мөн богино өгүүллэгийн уран уншлагын уралдаан, уншигчийн сэтгэл ханамжийн болон цаашид ямар үйлчилгээг хүсч буй талаарх судалгаа, нутгийн ахмад зохиолч, яруу найрагч, уншигчдад хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаа энэ үеэр болсон юм.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ