Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийтийн номын сангийн хүчин чадлыг нэмэгдүүллээ


2016 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор Төв аймгийн нийтийн номын санг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон. Өнөөдөр Монголын шинэ үеийн уран зохиолч, их зохиолчийн мэндэлсний 115 жилийн ойн хүрээнд Нийтийн номын сан барилгын засвар, шинэчлэлийн ажлаа дуусч албан ёсоор нээлтээ хийлээ. 

2020 онд Төв аймаг- БНСУ-ын Пёнтэк хотын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нийтийн номын санг Пёнтэк хотоос 920 сая, Орон нутгийн төсвөөс 276 сая нийт 1 тэрбум 196 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэл хийн уншигч олонд үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Нийтийн номын сангийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж, 238 хүний суудалтай болж өргөжсөн байна.

2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын санг “Хүний хөгжил мэдээллийн цахим төв” болгох уриатайгаар ОНХО-ын 150 сая төгрөгийн хөрөнгөөр шинэ тавилга, тоног төхөөрөмжөөр танхимаа тохижуулж, 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  “Цахим номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний дүнд Төв аймгийн түүхийн хэлхээ “Анхдугаар V жил сонин”-г цахим хэлбэрт оруулан, орон зай харгалзахгүйгээр мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлсэн байна. 

Нийтийн номын сан анх 1944 онд олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх үйл ажиллагаагаа эхэлж 1990 оноос нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байсан. Сан хөмрөгтөө 34435 ширхэг ном, хэвлэл мэдээллийн материалтай. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 10 төрлийн үйлчилгээг хүргэж байсан юм. Жилд дунджаар 4000 орчим байнгын уншигч 15000 орчим үйлчлүүлэгчид 42000 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгодог. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 27 сумын Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв,  МСҮТ-ийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхааран ажиллаж байна хэмээн мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ